Алтан намар… Москва хот болон Орос орон даяар оросын агуу зохиолч Александр Пушкин, Сергей Есенин нарын магтан дуулж байсан жилийн хамгийн сайхан улирал тохиож байна. Агч, яшил, хус модны алтлаг, улаан, хүрэн өнгөтэй навч зуны дараа бээрсэн газрыг бүрхэж, нарны туяанд гялтагнана. Тэнгэр бүрхэж, заримдаа бороо асгаж байгаа ч, байгалийн үзэсгэлэнт дүр зургийг муудуулахгүй.