Орос улс ДНБ-ийн хэмжээгээр 2012 онд хямарлын өмнөх түвшинд хүрнэ. ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайд Андрей Клепач ийм таамаг дэвшүүлэв. Тэрээр сүүлийн хагас жилийн мэдээлэлд тулгуурлан ийм таамаг хийжээ. Тэгэхлээр Орос улсын эдийн засаг хаврын адагт нааштай, тогтвортой хандлагатай болно. Эдгээр нааштай өөрчлөлтийн үед хямарлын эсрэг хөтөлбөрийг тодруулах шаардлагатай байна. Зорилго, тэргүүн зэргийн зорилт өөрчлөгдөхгүй. Харин өнөөгийн нөхцөл байдлаас улбаалаад эдгээр зорилтод хүрэх арга замд өөрчлөлт оруулна. Сэргэсэн эдийн засаг, хямарлын өмнөх эдийн засгаас ялгарах ёстой болохыг мартаж болохгүй гэж Ардын аж ахуйн таамаглалын хүрээлэнгийн захирал Виктор Ивнтер үзэж байна:  2012 онд эдийн засгийн хөгжил хямарлын өмнөх түвшинд очоод зогсохгүй үүнд өөр, илүү таатай бүтцээр хандах боломжтой болно. Эдийн засгийг шинэчлэх хувьсгал болно гэж үзвэл буруу. Манай дотоодын зах зээл илүү хүчтэй болж, хамгийн гол нь манай хөгжил дотоодын эрэлтэд түшиглэнэ гэж тооцвол миний бодлоор бодитой байна. Үүнээс гадна анхны нааштай өөрчлөлт бий болсон энэ үед Орос улсын эдийн засаг гол шалтгаан болох дэлхийн хямарлаас үүдэлтэй уналтыг нөхөхөд хэдий хэр хугацаа орохыг мэдэх боломжтой. Эдийн засгийн хөгжлийн яамны дүгнэснээр 1,5-2 жил болно. Энэ таамаглал Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дүгнэлттэй давхцаж байна. Европын сэргээн босголт, хөгжлийн банкны шинжээчид Оросын эдийн засгийн өсөлт ойрын ирээдүйд нэлээд өснө гэж үзэж байна. Тус банкны мэдээгээр Орос улсын ДНБ-ий хэмжээ 2010 онд 3 гаруй хувиар өсч, энэ нь бүс нутгийг бүхэлд нь хамарсан үзүүлэлтээс нэлээд их байна. Сүүлийн үеийн мэдээнд тулгуурлан эдгээр үзүүлэлт дээшилсэн нь сайн хэрэг. Эдийн засгийн хөгжлийн яамны таамаг Олон улсын валютын сангийн мэдээтэй давхцаж байна. Орос улсын яамны таамагласнаар ирэх жил эдийн засаг 1,6 хувиар өснө. Харин ОУВС 1,5 хувиар өснө гэж таамаглаж байна. Эдийн засгийн өсөлт үүнээс илүү хувиар өснө гэж зарим шинжээч үзэж байна. Орос улс 2 жилд хөгжлийн алдагдсан хувиа нөхөж, 2011 онд цааш хөдөлнө гэдэгт Үндэсний стратегийн асуудал эрхэлсэн Зөвлөлийн хоёр даргын нэг Иосиф Дискин итгэлтэй байна: Эрчим хүчний нөөцийн үнэ өсч байгааг харгалзавал, төсвийн орлого аажмаар нэмэгдэж, оросын бизнесийн хөрөнгө оруулалтын идэвх сэргэнэ гэж би бодож байна. Манай ДНБ-ийн өсөлт 2010 онд 4-5 хувь, 2011 онд 5-6 хувьд хүрнэ гэж бид бодож байна. Тэгэхлээр бид ийм байдлаар 2011 онд хямарлын өмнөх түвшинд хүрнэ. Эдийн засаг өндөр хурдтай сэргэх, мөн эдийн засаг эргээд өндөр хурдтай өсөх урьтал нөхцөл манайд бий. 
Үнэлгээ болоод, эдийн засаг сайжрах таамаг давхцаж байгаа нь маш чухал шинж тэмдэг гэж олон шинжээч үзэж байна. Орос улс бүтцийн чухал шинэчлэл хийж амжаагүй, тиймээс дэлхийн санхүүгийн хямарал тус улсад ноцтой сорил болсон гэдэгт шинжээчид санал нэг байна. Дараа нь нягт нямбай тайлбар цуварч, заримдаа тааламжгүй таамаг хийж байв. 8-р сард эдийн засгийн үзүүлэлт муудаснаас Орос улс европын бусад тэргүүлэх орны адилаар хямарлаас гарч чадна гэдэгт олон шинжээч эргэлзэж байсан юм. Намрын улирал таатай бэлэг барилаа. Аж үйлдвэрлэл тогтвортой өсч, гадаад эрэлт нэмэгдэж байна. Тиймээс тэргүүлэх шинжээчийн байр суурь болоод, таамаг давхцаж байна. Шинжээчид таамаглах бус оросын эдийн засгийн хөгжлийн тодорхой мэдээнд дүн шинжилгээ хийх цаг болжээ.