Ойрх Дорнодод энх тайван тогтооход чиглэсэн хүч чармайлтыг идэвхжүүлнэ. ОХУ-ын ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч, Гадаад хэргийн дэд сайд Александр Салтанова энэ зорилгоор Сири, Ливанд айлчиллаа. Оросын дипломатч Сири, Ливаны удирдлагуудтай яриа хэлэлцээ хийлээ. Орос улс үндэсний тохиролцоонд тулгуурлан Ливаны байдлыг тогтворжуулах сонирхолтой байгааг Александр Салтанов Бейрутад айлчлахдаа илэрхийлэв. Түүний хэлснээр удаан үргэлжилж байгаа хямарлаас гарах арга зам нь Ливаны шашны нийгмийн улс төрийн бүх намын сэтгэлд нийцэх ёстой. Санал солилцох үеэр Москва хотноо олон улсын бага хурал зохион явуулах боломжийг голлон хэлэлцсэн юм. “Талууд араб-израилийн асуудлыг бүх талаар зохицуулах, мөн яриа хэлэлцээний үйл явцыг тухайлбал палестин, сири, ливан зэрэг бүх чиглэлээр сэргээхэд бэлэн байгаа” нь форумыг зохион явуулах үндсэн нөхцлийн нэг юм. Яриа хэлэлцээний үйл явцыг сэргээх алхамыг дэмжихээр тохиролцсон. Ойрх Дорнодын байдал амаргүй байна гэж Александр Салтанов айлчлалаа дүгнэн хэлэхдээ мэдэгдэв. Нэг талаас шийдвэр төгс олон улсын хамтын нийгэмлэг, тухайлбал АНУ, ОХУ, НҮБ, Европын Холбоо зэрэг бүрэлдэхүүнтэй олон улсын “дөрвөл” бүс нутагт улс төрийн асуудлыг дахин зохицуулна. Нөгөө талаас сонирхогч талууд яриа хэлэлцээний ширээний ард суухад саад болж байгаа зөрчлийг даван туулж чадахгүй байна. Энэ нь юуны түрүүнд Израиль, Палестины харилцаанд хамаатай юм. Израиль, Палестины яриа хэлэлцээ 2008 оны эцэст тасалдсан билээ. Иордан голын баруун эрэгт еврейн сууринг үргэлжлүүлэн барьж байгаа шалтгаанаар яриа хэлэлцээ тасалдсан юм. Палестинчүүд суурин байгуулахыг бүрмөсөн зогсоохыг шаардаж байна. Харин Израиль үүнийг түр хориглох яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаа. Ийм нөхцөлд олон улсын зуучлагчдын гол үүрэг энэ зөрчлийг арилгахад израиль, палестинчүүдэд туслах явдал гэж үзэж байна. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өнгөрсөн долоо хоногт “Оросын дуу хоолой” радиогийн удирдлагад өгсөн ярилцлагадаа энэ тухай ярьсан билээ. Бид нягт холбоотой ажиллаж байгаа Израилийн шинэ засгийн газар буюу Нетаньяхугийн засгийн газар өмнөх засгийн газрыг бодвол илүү хатуу байр суурь баримталж байгаа тул яриа хэлэлцээг сэргээхэд нэмэлт хүч чармайлт тавих шаардлагатай байна. АНУ-ын Ойрх Дорнодын асуудал хариуцсан төлөөлөгчийн бүс нутагт явуулж байгаа үйл ажиллагааг дэмжих хэрэгтэй гэдэгт бид санал нэг байгаа. Тэнд байнга ажиллаж байгаа Орос, Европын Холбоо, НҮБ үүнд дэмжлэг үзүүлж байна.  Палестины эв нэгдлийг сэргээх үйл явцыг зэрэгцүүлэн явуулж байна. Энэ нь ФАТХ болон ХАМАС зэрэг тэргүүлэх бүлэглэлийг ойртуулахад чиглэж байна гэж оросын тусгай төлөөлөгч тэмдэглэсэн юм. Энэ хоёр бүлэглэл эвлэрэхгүй тохиолдолд палестины нутаг дэвсгэрийн байдлыг хэвийн болгох, мөн улс төрийн болон эдийн засгийн амьдралыг зохицуулах аргагүй. Тэд эвлэрээгүй тохиолдолд Палестин, Израилийн хооронд яриа хэлэлцээ эхлүүлэх тухай ярих аргагүй.