Японы хатан хаан Митико 75 насныхаа ойг тохиолдуулан дэлхийн эдийн засгийн өнөөгийн хямаралд өртсөн хүмүүстэй сэтгэл зүрхээрээ нэг байгаагаа илэрхийлж, цөмийн зэвсэггүй ертөнц цогцлуулахын төлөө, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамад Нобелийн шагнал олгосныг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Түүний энэ мэдэгдлийг ордны алба өнөөдөр тараалаа. Хатан хаан шинэ томуу зэрэг өвчин дэлгэрч байгаад түгшиж байгаагаа мөн илэрхийллээ. Гэхдээ дэлхий дахинаа цөмийн зэвсгийг хорогдуулах зэрэг зарим нэг найдвар төрүүлсэн хандлагыг олж харснаа тэр хэллээ. “ Миний бодлоор атомын бөмбөгийн хор уршгийг мэдэрсэн дэлхийн цорын ганц улс болох Япон улс дэлхий дахинаа цөмийн зэвсгийн бүх хор уршгийг ойлгуулахын төлөө ажиллах ёстой” гэж хатан хааны мэдэгдэлд дурджээ. Үүнтэй холбогдуулан тэрээр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамад Нобелийн энх тайвны шагнал гардуулсныг дэмжжээ. Түүний үзэж байгаагаар цөмийн зэвсэггүй ертөнцийг цогцлуулахад тэрээр тэргүүн зэргийн үүрэг гүйцэтгэж байна.