Орос, Хятадын компани хилийн Амур голын дээгүүр төмөр замын гүүр барина. “Рубикон” болон хөрөнгө оруулалтын “Машинимпекс” компани холбогдох гэрээнд гарын үсэг зурлаа. Алс Дорнодод анх удаа барих хил нэвтэлсэн гарц Хятадын Тунзян хотыг Ерейскийн автономит мужийн олон улсын голын “Нижнеленинский” боомттой холбоно. 2,5 км урт гүүрээр жилд 6 сая орчим тонн ачаа тээвэрлэнэ. Гүүр 2015 онд ашиглалтад орно. Төсөл ойролцоогоор 150 сая орчим долларын өртөгтэй байна.