Саяно-Шушений усан цахилгаан станцад гарсан ослын шалтгааныг мөрдөн шалгах парламентын комиссийн өргөтгөсөн хуралдаан өнөөдөр Улсын Думд болж байна. Холбооны хурлын хоёр танхимд 9-р сарын эцэст энэ комиссийг байгуулжээ. Депутат, сенатчид цахилгаан станцад хяналт тавих тусгай байгууллага байгуулахаар санаачилжээ. Одоо Оросын техникийн хяналтын газар энэ үүргийг биелүүлж байна. Саяно-Шушены усан цахилгаан станцад 8-р сарын 17-нд осол гарсан юм. Ослын үеэр 75 хүн амь үрэгдсэн байна. Станцын ажиллагаатай 10 гидро агрегатын 3 нь бүрэн сүйрчээ. Одоогоор станцад осол-аврах ажил дуусч, сэргээн засварлах ажил эхэлсэн байгаа. Станцыг засч, засварлахад 4 жил болно.