0Орос улсад А/Н1N1 томуугаар өвдсөн хүмүүсийн тоо 1000 хүрч байна. Ариун цэврийн ерөнхий эмч Геннадий Онищенкогийн мэдээлснээр сүүлийн 4 хоногт 120 хүн өвджээ. Улирлын томуугаас сэргийлэх вакцин хийсээр байна. Одоогоор Орос улсын 8 хотод томуугийн тохиолдол бүртгэгджээ. Өвөрбайгалийн Чита хотод хоёр долоо хоногт бүх сургууль, их дээд сургуульд хорио тогтоосон байна. Москвад бие даасан анги, сургуулиудыг хааж байна.