Оросын иргэн Алена Кораблеваг зодож биед нь гэмтэл учруулсан тул хятад нөхөрт нь бээжингийн шүүх 45 мянган долларын нөхөн төлбөр олгуулахаар шийдсэн байна. 5-р сарын 10-нд Лю Цзюе эхнэртэйгээ муудсны улмаас нарийн мод өмдний тэлээгээр зодсон учраас буруутай гэдэг нь тогтоогдсон байна. Мөн дараагын өдөр нь дахиад зодсон байна. Энэ байдлаас болж Кораблева олон шарх олж дэлүү нь задарсан юм. Лю Цзюег эрүүгийн хуулиар шийтгэх бөгөөд 5-н жил хорих ял онооно. Кораблева одоо Оросд байгаа ба Лю Цзюег яллаж гэр бүлий нь салгах шүүх хуралд оролцохоор Хятадад очих юм байна.