Гүржийн сөрөг хүчин 11-р сарын 7-нд Михиал Саакашвилиг огцруулах энхийн тэмцлийн шинэ үе шатыг эхлэхийг уриаллаа. «За единую Грузию» намын ерөнхий нарийн бичгийн дарга Эка Беселия тбилиссийн «Версия» сонинд өгсөн ярилцлагадаа өргөн олныг хамарсан ажиллагаа зөвхөн нийслэлд ч биш улс орны бүх бүс нутгийг хамрах ёстой гэж мэдэгдлээ. Урьд нь ГХЯ-ны тэргүүн асан, «Путь Грузии» намын тэргүүн Саломе Зурабишвили 11-р сарын 7-нд гүржийн төр засаг сөрөг хүчний цуглааныг хүчээр тараасны 2 жилийн ой болж байна гэж тэмдэглэлээ. Тэр улс орныг ядууралын туйлд хүргэсэн гэж ерөнхийлөгчийг дахин буруутаглаа. 2013 оны 1-р сард дуусах ерөнхийлөгчийн хугацаанаасаа өмнө огцрохгүй хүн амын ихэнх нь намайг дэмжиж байгаа гэж Саакашвили мэдэгдлээ.