Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев 10-р сарын 20-нд Серб улсад айлчлахдаа хэд хэдэн том хамтарсан төсөл түүний дотор эрчим хүчний төслийн талаар хэлэлцэнэ. Үүнээс хамгийн чухал нь «Өмнөд урсгал» төсөлд Сербийг оролцуулах явдал юм.
Энэ төсөл нь Оросын байгалын хийг Европд дамжуулахад худалдагч. худалдан авагчийг, дамжин өнгөруулэгч орон жишээлбэл Украйн, Түрк зэрэг улсуудаас хамаарах хамааралыг багасгах зорилготой юм. Шинэ хий дамжуулах хоолой нь Хар далайн ёроолоор тавигдаж, Болгар, Унгар, Грек, Серб улсуудын нутаг дэвсгэрээр дайрах бөгөөд орчин цагын эколог, технологийн шаардлагад нийцэж Европ тивийг эрчим хүчээр хангах аюулгүй байдлыг дээшлүүлнэ. «Өмнөд» урсгал нь АНУ, ЕХ-ны дэмжиж оросыг тойрч гарах «Набукко» хий дамжуулах хоолойн төсөлтэй өрсөлдөж байгаа юм. Тухайн үедээ тэд «Өмнөд урсгал» төслийн оролцогч Серб улсыг энэ төсөлдөө татан оролцуулахыг оролдож байсан юм. Энэ улсын удирдлага эцсийн эцэст «Набукко» төслийг хийгээр дүүргэх эргэлзээтэй асуудлыг ойлгож «Өмнөд урсгал» найдвартай төслийг сонгож авсан гэж Оросын нефть хийн аж үйлдвэрийн холбооны ерөнхийлөгч Геннадий Шмаль манай радиод өгсөн ярилцлагадаа тэмдэглэлээ.
Хэрвээ Оросын эрчим хүчний нөөцийг нийлүүлэх боломжийн тухай ярих юм бол энэ асуудал Европ болон Балканы орнуудын хувьд маш чухал юм. Ноднин өвөл Украйн улстай дамжин өнгөрүүлэх талаар гарсан будлиан яг л Балканы хойгийн орнуудыг хамарсан энд хэд хэдэн шалтгаан байсан. 1-рт энд газар доорхи том нөөцийн сав байхгүй. 2-рт байгалын шингэрүүлсэн хий хүлээж авах дэд бутэц байхгүй. Ийм учраас эдгээр улсууд хийг ямарч асуудалгүй, тасралтгүй өгч найдвартай эрчим хүчний болон дулааны хангамжтай байхыг сонирхож байгаа нь тодорхой. Европд оросын хийнээс өөр сонголт байхгүй гэдгийг серб болон бусад орны удирдлагуудын ойлгосон бололтой.
Орос Серб улсуудын хамтын ажиллагааны бүтэцийн чухал хэсэг нь «Өмнөд урсгал» төслийн салшгүй нэг хэсэг болсон «Банатски Двор» газар доорхи нөөцийн савыг шинэчлэх хамтарсан үйлдвэр байгуулах явдал юм. Энэ нь Серб улсын болон Балканы хойгийн улсуудын эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлж, ямар нэгэн форс-мажор байдал болоход «Банатски Двор» газрын доорхи нөөцийн саванд хадгалсан оросын хийг ашиглах болно.