Дэлхийн тэргүүлэх хөрөнгийн биржууд ажлаа өнөөдөр жилийн хамгийн өндөр үзүүлэлтээр эхэллээ. Лондоны бирж дээр баррель нефтийн үнэ 13%-иар өсч 77.12 доллар боллоо. Нью-йоркын цахилгаан худалдаан дээр 78.77 доллар болжээ. Зарим нэг гэрээг бүр 79 доллараар хийж байна. Энэ жил нефть ийм өндөр үнэд хурч байгаагүй юм. Үнийн өсөлтийн шалтгаан нь дэлхийн эдийн засгийн өсөлттэй холбож үзсэн операторуудын өөдрөг сэтгэлийн худалдаанаас болж байна.