ОТЗ НХК болон Монгол улсын Зам тээвэр,барилга, хот байгуулалатын яам, Зүүн баян Даланзадгад (таван толгой) руу төмөр зам тавих ажлын төслийг хэрэгжүүлж эхлэх меморандумд гарын үсэг зурлаа. Талууд монгол оросын хамтарсан «УБТЗ» ХК-ийг хөгжүүлэх үзэл баримтлалыг дэмжих болон «Дэд бутэцийн хөгжил» ХХК-ийн бэлтгэсэн шинэ төмөр замын дэд бүтэцийг байгуулах талаархи төслийг хэрэгжүүлэхээр тохиролцсон байна. Өмнөговь аймгийн орд газруудыг ашиглахад зориулсан Зүүнбаян Даланзалгад(таван толгой) төмөр замыг барих төслийг аль болох хурдан амьдралд хэрэгжүүлэж эхлэхийг баримт бичигт заасан байна.