Хэрвээ Венад болж байгаа хэлэлцээр хүссэн үр дүнд хүрэхгүй бол уран баяжуулах ажлаа өөрсдийн хүчээр сэргээнэ гэж Иран улс анхаарууллаа. Одоо Иран улс ураныг 5% хүртэл баяжуулж байгаа бөгөөд гадаадаас цөмийн түлш авсан тохиолдолд ч 20% хүргэхэд бэлэн гэж Атомын энергийн үндэсний агентлагын төлөөлөгч Али Ширзадян мэдэгдлээ. Эмнэлэгийн изотоп үйлдвэрлэж байгаа тегераны шинжилгээний реакторт зориулж түлш нийлүүлэх тухай асуудлыг Вена хот дах МАГАТЭ-гийн төв байранд хэлэлцэж байна. Энэ хэлэлцээрт Иранаас гадна Орос. АНУ, Франц улсууд оролцож байна.