Иран улсад террорист ажиллагаа явуулсантай холбогдуулж Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев тус улсын удирдлагад эмэгнэл илэрхийллээ. Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадад илгээсэн илгээлтэнд хэт даврагчдын шинэ дайралтыг Москва эрс шүүмжилж байгаа бөгөөд гэмт этгээдүүдийг олж илрүүлэн хатуу шийтгэнэ гэдэгт найдаж байна. Алан хядах ажиллагааны эсрэг хамтран ажиллахыг Медведев Иран улсад санал болгоод энэ аюултай бүх улс орнууд хамтран тэмцэх хэрэгтэй гэж мэдэгдлээ.Пакистантай хилэлдэг Ираны зүүн урд зугийн Пишина хотод болсон бага хурлын үеэр ням гаригт амиа золиослогч өөрийгөө дэлбэлсэн байна. 40-н хүн амь үрэгдсэн байна. Хэт даврагч «Джундалла» бүлэг дэлбэлэлтийг зохион байгуулсанаа хүлээжээ.