Оросын АЦХ-ий ээлжит нисдэг тэргэний бүлэг НУБ-ийн ивээл дор ажиллахаар африкийн энэ оронд очно.Оросын энхийг сахиулагчид анхны бүлэг 2006 оны 4-р сард Суданд ирсэн билээ. Агаарын энэ бүлэг НУБ-ийн цэргийн ажиглагчдыг зөөдөг ба аврах эрэл хайгуулын ажил, ачаа тээвэрлэдэг юм. Суданы Дарфур мужид иргэний дайн 2003 оны 2-р сараас үргэлжилж байна. Засгийн газрын цэрэг болон тэдний талынхны эсрэг энэ мужийг тусгаарлахын төлөө тэмцэж байгаа олон бүлгүүд байлдаж байна. НҮБ-ийн мэдээгээр тэнд 300-н мянган хүн алагдаж, 2 сая 700-н мянган хүн цагаач болжээ.