Хойт Солонгосын Вонсан, Владивосток хотууд ах дүүгийн барилдлагатай болох тухай гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ үйл явдалд зориулаж «Владивосток зүрх сэтгэлээсээ» гэсэн нэртэй үзэсгэлэн нээгдлээ. Вонсан хот БНАСАУ-ын нийслэл Пхеньяны дараа ордог 2 дах том хот юм. Ах дүүгийн барилдлагааны гэрээнд «ардын дипломат»-ын үүрэг соёлын төлөөлөгчдийн солилцоо, хамтарсан концерт зохион байгуулах, багш оюутнуудыг мэргэжил дээшлүүлэх зэрэг ажлууд ордог байна. Өнөөдөр Владивосток хот Азии, Америкийн 8-н хоттой ах дүү болоод байна. Одоо Вьетнамын Хошимин, чилийн Талькауано хотуудтай ах дүү болох гэрээ байгуулахаар зэхэж байна.