Украйнд ерөнхийлөгчийн сонгуулийн кампант ажил гараандаа орлоо. Сонгуул 1-р сарын 17-нд болно. Нэр дэвшүүлэх ажил мягмар гаригт эхэлнэ. Нийгэм судлаачдын саналаар 2 нэр дэвшигч тэргүүлэж байна. Томоохон сөрөг хүчин Бүс нутгийн намын тэргүүн Виктор Янукович улс орноо хямралаас гаргаж Орос улстай стратегийн түншлэлийг сэргээнэ гэж амлаж байна. Януковичийг одоо сонгогчдын 29% буюу хамгийн олон сонгогчид дэмжиж байна. Энэ нь ерөнхий сайд Юлия Тимошенкогоос бараг 10%-иар илүү байна гэсэн үг. Бусад нэр дэвшигчидэд боломж бараг байхгүй. Парламентын дарга асан Арсения Яценюкагийн төлөө 8-9% , Коммунист намын дарга Петр Симоненкогийн төлөө 4-өөс бага хувь нь санал өгөхөөр байна. Дээд Радын дарга Владимир Литвин, одоогийн ерөнхийлөгч Виктор Ющенко нарын төлөө 3% орчим нь санал өгөх төлөвтэй байна. Ялалт байгуулсан хүн сонгогчдын 50%-ийн санал авах ёстой ийм учраас 2-р сарын 7-нд дахин сонгуул болно гэж шинжээчид үзэж байна.