Орос, АНУ, Франц, Иран улсуудын төлөөлөгчдийн, ираны шинжилгээний реакторт зориулсан ураныг баяжуулах асуудлаар хийж байгаа зөвлөлгөөн өнөөдөр Вена хотноо МАГАТЭ-ийн төв байранд нээгдэж байна. Энэ уулзалт дээр ураныг 3 дах оронд баяжуулах асуудлыг голлон хэлэлцэнэ. Зуучлагч зургаагын Ирантай Женевт 10-р сарын 1-нд хийсэн хэлэлцээн дээр энэ саналыг дэвшүүлсэн билээ. Эмнэлэгийн зориулалттай изотоп үйлдвэрлэдэг тегераны реакторын түлшний нөөц дуусаж байгаа тул нийлүүлэлт зайлашгүй шаардлагатай болсон юм. Үүнтэй холбоотойгоор Иран улс МАГАТЭ-д хандсан бөгөөд агентство түлш бэлтгэх талаар Орос Франц улсын боломжийг ашиглахыг санал болгосон билээ. Энэ төсөл ираны цөмийн хөтөлбөрийн энх тайвны зорилготой гэдгийг баталгаажуулж өгнө гэж Москва үзэж байна.