Орос улс, СДЗ-ийг хорогдуулах тухай шинэ гэрээнд АНУ-тай 12-р сар гэхэд гарын үсэг зурахын төлөө шаардлагатай бүхнийг хийж байна. Ерөнхийлөгч Дмитрий Медведев сербийн «Вечерние новости» сонинд ярилцлага өгөхдөө хүчний балансыг тэнцвэржүүлэх хэрэгтэй гэхдээ үндсний аюулгүй байдлыг хангах шаардлагатай хэмжээний түвшинд цөмийн зэвсгийг үлдээнэ гэж мэдэгдлээ. Орос улс пуужин зөөгчийн тоог 3 дахин багасгахад бэлэн байна гэж Медведев хэллээ. Өнөөдөр Женевт СДЗ-ийн талаархи орос америкийн зөвөлөлгөөний ээлжит шат эхэллээ. Зэвсэглэлийг хорогдуулах энэ үндсэн гэрээнд 1991 онд талууд гарын үсэг зурсан билээ. Энэ гэрээний хугацаа 12-р сарын 5-нд дуусна.