Хойт болон Латин америкын улсуудад амьдардаг оросын эх орон нэгтнүүдийн бүс нутгийн 3-р бага хуралд оролцогчид, нутгийн зөвлөлийнхөн түүхэн эх оронтойгоо холбоо харилцаагаа улам бэхжүүлж хегжүүлэх хэрэгтэй гэж үзэж байна. Бямба гаригт Мехикод өндөрлөсөн форумд оролцогч бөмбөрцөгийн баруун хэсгийн улсуудад амьдарч байгаа орос гаралтай хүмүүсийн төлөөлөгчид, оросоос гаралтай хүмүүс болон тэдний үр садын дунд орос хэлийг түгээн дэлгэрүүлэх хэрэгтэй гэж санал нэгтэй үзлээ. Төгсгөлийн тогтоолдоо төлөөлөгчид эн тэргүүний зорилт бол түүхийн болон соёлын өвөрмөц байдлаа хадгалах, оросын нийгэмийн эв нэгдэл, нягтралыг бэхжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэлээ. Гадаадад амьдарч байгаа эх орон нэгтнүүдээ сайн дураар нь нутаг буцаах ОХУ-ын улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах хэрэгтэй гэдгээ зарлалаа. Агуу их эх орны дайны ялалтын 65-н жилийн ойг тэмдэглэхэд бэлтгэх ажилд шаргуу оролцох хэрэгтэй гэж бага хуралд оролцогчид үзэж байна.