Дэлхийн аж үйлдвэрлэл сэргэж эхэллээ. АНУ-ын холбооны нөөцийн албаны шинжээчид ийм дүгнэлтэнд хүрчээ. Энэ оны 9-р сард аж үйлдвэрлэлийн өсөлт 0.7% боллоо гэж тэд мэдэгдсний дараа хөрөнгө оруулагчид сэргэж эхэлсэн юм. Энэ мэдэгдэл нефтийн үнэ эрс өсөхөд нөлөөлсөн бөгөөд өнгөрсөн оны 12-р сараас хойш ийм үзэгдэл гараагүй байсан юм. Нью-Иоркын хөрөнгийн биржийн худалдааы үзүүлэлт сүүлийн жилүүдэд байгаагүйгээр өндөрлөсөн билээ. Нэг баррель «хар алтны» үнэ бараг 1доллараар нэмэгдэж 78 доллар 53 цент дээд хэмжээнд хүрчээ. Аж үйлдвэрлэлийн еселт сүүлийн 3 сар дараалан ажиглагдаж байна. Ийм учраас 10-р сарын эхний хагаст есөн сарын үзүүлэлтэй харьцуулахад 13%-иар өссөн гэж шинжээчид үзэж байна. Үнийн өсөлтийн нэг гол шалтгаан нь барууны шинжээчдийн үзэж байгаагаар ОПЕК-ийн мэдэгдэл юм. Нефтийн зохицуулагч 2010-н онд нүүрс устөрөгчийн дэлхийн хэрэгцээ өдөрт 700-н мянган баррелиар нэмэгдэнэ гэж баталжээ. Урьд нь 500-н мянгаар нэмэгдэнэ гэж таамаглаж байсан юм. «Хар алтны» хятадын хэрэглэгчдийн хэрэгцээ өссөнтэй холбоотой юм. Оросын шинжээч Наталья Шуляр нефтийн үнийн өсөлтийн шалтгааныг долларын ханш унаж байгаатай холбон үзэж байна. Түүний бодлоор ОПЕК-ийн өөдрөг мэдэгдэл нефтийн зах зээлд түр зуурын өсөлт болсон.
Мэдээж том нефть үйлдвэрлэгч орнуудыг нэгтгэсэн ОПЕК болон Орос улс нефтийн өндөр үнийг сонирхож байгаа нь ойлгомжтой. Өнөөдөр хэрэгцээ, санал мэтийн суурь үзүүлэлтүүд гол роль тоглох цаг нэгэнт өнгөрсөн билээ. Ийм учраас ОПЕК-ийн нөлөө ямар шийдвэр гаргаж байгаагаас шалтгаалалгүйгээр нефтийн үнийн түвшинд тур зуурын нөлөө л үзүүлнэ. АНУ болон Европын зүүн хойт бүсүүдэд хүйтэн намар болж байгаа болон цаг уурчдын таамаглаж байгаагаар хахир хүйтэн өвөл болох төлөвтэй байгаа зэрэг нь нефтийн үнийн өсөлтөд нөлөөлсөн гэж барууны эдийн засагчид үзэж байна. Зарим нэг улсуудад байшингаа халаахад мазут хэрэглэж байгаа нь түүний хэрэгцээг өсгөнө. Гэхдээ л үнийн өсөлтийн гол шалтгаан нь аж үйлдвэрлэлийн өсөлт мөн. Дэлхийн эдийн засгийн сэргэлтийн хурдац нь арилжааны хэрэгцээнд нефть. нефтийн бүтээгдхүүний цаашдын эрэлт нийлүүлэлтийг тооцоход мэргэжилтнүүдэд туслана.