Дурбане (ЕАБНУ) хотод болж байгаа «богино» зайн усанд сэлэлтийн дэлхийн цомын 100-н метрийн зайд оросын Евгений Коротышкин алтан медаль хүртлээ. 50.23 секундын амжилт гаргасан байна. «Богино» зайн усанд сэлэлтийн дэлхийн цомын араараа сэлэлтийн 200-н метрийн зайд оросын иргэн Аркадий Вятчанин мөнгөн медаль хүртсэн байна. Түүний амжилт 1 минут 50.29-н секунд. Бямба гаригт оросын шигшээ баг мөнгөн медалиар нэмэгдсэн. Станислав Донец 50-н метрийн араараа сэлэлтэнд 23.63-н секундийн амжилт гаргаж түүнийг авсан юм.