Газын секторт цэргийн гэмт хэрэг үйлдэж байгаа тухай Ричард Голдстоуны комиссийн илтгэлийг дэмжсэн НУБ-ийн хүний эрхийн зөвлөлийн тогтоолыг изриаль улс хүлээж аваагүй байна. Энэ тухай Еврейн улсын ГХЯ-ны бямба гаригт хэвлүүлсэн мэдэгдэлд өгүүлжээ. Израйлийн ГХЯ-ны үзэж байгаагаар «энэ тогтоол нь Ойрхи дорнодод энх тайван тогтоох гэж оролдож байгаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хүний эрхийг хамгаалах нөхцөлд хортойгоор нөлөөлөж байгаа бөгөөд дэлхий дахины алан хядах ажиллагааг өөгшүүлж байна». Израйл улс Голдстоуны илтгэлийн эсрэг «удаан хугацааны үе шаттай диполмат тэмцэл» явуулах хэрэгтэй гэж ерөнхий сайд Биньямин Нетаньяху тэмдэглэлээ.