Өмнөд Вазиристан дах «Аль Кайда» талибын байрлалд довтолсон Пакистаны армийн байнгын хэсгийн өргөн давшилтын эхний өдөр ойролцоогоор 12 засгийн газрын цэрэг амь үрэгдлээ гэж Би-би-си мэдээллээ. Пакистаны ЗХ-ий ЖШ-аас мэдээлснээр бямба гаригын өглөө Өмнөд Вазиристанд 30-н мянган цэргийн албан хаагчтай армийн хэсэг давшилтанд орсон байна. Тэдний дайралтыг агаараас дэмжиж урьд нь тодорхойлсон объектод цохилт өгсөн ба алсын тусгалын их буучид хавсарчээ. Давшилтын хэсгийнхэн хүнд хэцүү эсэргууцэлтэй тулгараад байна. Армийн эсрэг 15-н мянган алан хядагчтай бүлэг байлдаж байна. Энэ операцийн гол зорилго нь пакистаны талибуудын үүр болсон Макиин, Ладха хотуудыг эзлэх явдал юм. Мөн пакистаны энэ районд үүрлэсэн мехсудын талибууд гэгчийн толгойлогчдыг устгах нь бас нэг гол зорилго юм. Тэдний толгойлогч нь ноднин Америкийн нисгэгчгүй онгоцны 2 пуужингийн цохилтонд өртөж алагдсан нэрд гарсан алан хядагч Бейтулла Мехсуд байсан билээ. 2007 оны 12-р сард ерөнхийлөгчийн сонгуулд нэр дэвшсэн Пакистаны ерөнхий сайд асан Беназир Бхуттогийн амь насанд халдах ажиллагааг Бейтулла Мехсуд зохион байгуулсан гэж үзэж байгаа юм.