Оросын өөрчлөн шинэчлэсэн 3 дах тоот удирдлагын системтэй «Прогресс», хөлөг өнөөдөр ОСС-тай амжилттай залгагдлаа гэж Москва орчмын Нислэгийг удирдах төвөөс мэдээллээ. «Ачааны» хөлөг ОСС-д хүнс, ус, ариун цэврийн хэрэгсэл, түлш, бусад тоног төхөөрөмж, багийн гишүүдэд зориулсан бэлэг зэрэг 2 тн орчим ачаа хүргэлээ. Одоо ОСС-д оросын Роман Романенко, Максим Сураев, НАСА-ын Николь Стотт. Джеффри Уильямс, европын сансарын агентлагын Франк де Винн (багын дарга) Канадын сансарын агентлагын Роберт Тирск зэрэг сансарын нисэгчдийн бүрэлдхүүнтэй 21 дэх үндсэн бага ажиллаж байна.