Москвагийн Улсын их сургуулийн эрдэмтэд хүний генийг тайлах мэдээллийг боловсруулах хугацааг нэг хоногоор багасгахаар төлөвлөж байна. Оросын гол их сургуулийн шинэ супер компьютерээр энэ зорилтыг хэрэгжүүлнэ.  Москвагийн улсын их сургуулийн суперкомпьютер секундэд 500 триллион үйлдэл хийдэг. Одоогоор тус их сургуульд ашиглаж байгаа “Чёбышев” супер компьютерээс секундэд 10 дахих их үйлдэл хийх юм. Хүний генийн судалгаа хийдэг мэргэжилтнүүд шинэ супер компьютерийг тэсэн ядан хүлээж байна гэж Оросын шинжлэх ухаан академийн Биоинженерийн төвийн орлогч захирал Николай Равин ярьж байна. Хүний генийг тайлах үйл явц хоёр хэсгээс бүрдэж байна. Нэгдүгээрт үр дагаврыг унших. Нэг ёсондоо номын үсгийг тодорхойлох нь эхний шат юм. Энэ үе шат суперкомьютертэй ямар ч хамаагүй. Хоёр дахь шатанд үнэхээр суперкомпьютер хэрэгтэй. Энэ шатанд үг, өгүүлбэр, хэллэгээс хүний генийн бүрэн эхийг босгоно гэсэн үг юм. Асар их хэмжээний тооцоолон бодох ажил өрнөнө. Энд супер компьютер зайлшгүй шаардлагатай бөгөөд компьютерээр мэдээлэлд задлан шинжилгээ хийдэг. Москвагийн улсын их сургуулийн ректор Виктор Садовничевийн хэлснээр “тооцолон бодох техник хөгжсөнөөр хүний генийг тайлах хугацаа багасч, зардал буурсан. 2001-2007 онд генийг тайлах хугацаа 10 жилээс 1 жил болж, зардал 3 тэрбумаас 200 сая доллар хүртэл буурч, 2008 онд энэ үзүүлэлт тус бүр 3 сар, 2 сая доллар хүртэл буурчээ.” Генийг тайлах хугацаа, зардлыг багасгаж, буурулах нь бие даасан анагаах ухааныг хөгжүүлэх зайлшгүй нөхцөл юм. Москвагийн улсын их сургуулийн шинэ суперкомпьютерээр хүн бүрийн генийн паспортыг гаргах боломжтой гэж Биоинженерийн төвийн орлогч захирал Николай Равин тодрууллаа. Хүний ген ерөнхий нэг зүйл хэмээн 2001 онд тодорхойлсон. Тухайлбал таны ген минийхээс ялгардаг. Генийн паспорт бол ул мөр бүхий нэг ёсны ном юм. Энэ ул мөрөөр тухайн хүн хавдар, зүрхний шигдээс зэрэг өвчтэй эсэхийг тодорхойлно. Тухайлбал таны ул мөр минийхээс ялгаатай. Энэ бол хувь хүний генийн паспорт юм. Үүний тулд тодорхой хүний генийг унших хэрэгтэй. Хувь хүний генийн паспортыг боловсруулснаар үе дамжсан хүнд өвчнийг илрүүлж, даамжрахаас сэргийлнэ. Энэ нь эцсийн дүндээ хүний генийг тайлах гол зорилго юм. Үүнээс гадна янз бүрийн өвчнийг хүн хүнд тохируулж эмчилнэ гэж Москвагийн улсын их сургуулийн эрдэм шинжилгээ-судалгааны тооцоолох төвийн программчлалын хавсарга технологи, лабораторийн тооцоолох системийн тэргүүн Владимир Сулимов ярьж байна.  Хүнд хийсэн шинжилгээгээр аливаа өвчнийг сөрөг нөлөөгүй хэрхэн эмчлэхийг урьдаас тодорхойлж сурах нь Генийг тайлах зорилтын нэг юм. Энэ зорилтыг шийдэхэд суперкомпьютерийг ашиглах нь нэг чиглэл болно. Москвагийн улсын их сургуулийн шинэ суперкомпьютер 2010 оны эхний улиралд бүрэн хүчин чадлаар ажиллана. Харин 10-р сарын төгсгөлд тооцоолох төхөөргийг туршина.