Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Оросын дуу хоолой” радио, “Риа Новости” агентлаг, “Рашиа Тудэй” телевизийн удирдлагуудад өгсөн ярилцлагадаа Орос улсын гадаад бодлого болоод олон улсын өнөөгийн тулгамдсан асуудлаар хариуллаа. Гадаад хэргийн сайд урьд ийм хэлбэрээр ярилцлага өгч байсан бөгөөд 4-р сард болсон уулзалтын төгсгөлд ийм хэлбэрээр тогтмол уулзана хэмээн амласан юм.  Орос-америкийн харилцааг шинээр эхлүүлэх зэрэг чухал сэдвийг уулзалтын үеэр хөнджээ. АНУ-тай стратегийн давшилтын зэвсгийг хорогдуулах тухай шинэ гэрээ байгуулах ирээдүйн талаар “Оросын дуу хоолой” радиогийн асуултанд Сергей Лавров хариулахдаа:  Бид идэвхтэй ажиллахаар тохиролцсон. хоёр орны ерөнхийлөгч нарын даалгаврыг биелүүлэх, стратегийн давшилтын зэвсгийг хязгаарлах тухай одоо үйлчилж байгаа гэрээний хугацаа дуусахад шинэ тохиролцоонд хүрэхийн тулд бүхнийг хийхээр одоо бид америк түншүүдтэй энэ чиглэлээр ажиллаж байна. Төлөөлөгчид эрчимтэй ажиллаж байна. Ирэх долоо хоногт эхлэх дараагийн шатны уулзалт хэдэн долоо хоног үргэлжилнэ. Хэд хэдэн асуудлаар тохиролцсон. Ерөнхийлөгчийн түвшинд тохиролцсон ч, хэлэлцэж эхлээгүй асуудлууд байна. Энэ утгаар түүхэнд анх удаа пуужингийн довтолгооноос хамгаалах тухай гэрээ байхгүй энэ үед шинэ гэрээ боловсруулж байгаа тул стратегийн давшилтын болон батлан хамгаалах зэвсгийн хоорондын харилцан хамаарлын асуудлыг Сергей Лавров онцолсон юм. АНУ 2018 онд пуужингийн довтолгооноос хамгаалах системийн өөр хувилбар байгуулах талаар илүү их тодруулах шаардлагатай гэж Орос улс үзэж байгаа тухай Гадаад хэргийн сайд үүнтэй холбогдуулан мэдэгдсэн юм. Орос улсын үндэсний ашиг сонирхолын илүү ерөнхий асуудлын тухайд Сергей Лавров тэмдэглэхдээ: 
Бид аюулгүй орчинд, сайн хөрштэй оршин сууж, олон улсын хөдөлмөр хуваарилалтаас дээд зэргийн давуу тал эдэлж, дэлхийн эдийн засаг, дэлхийн санхүүгийн системд зонхилох байр суурь эзлэхийг хүсч байна. Үүний тулд бид мэдээж хэрэг дотоод үйл хэрэг, эдийн засаг, нийгмийн асуудлаар идэвхтэй ажиллах шаардлагатай. Үүний тулд бидний эргэн тойрны байдал тайван, батлан хамгаалах хэрэгсэлд багагүй хөрөнгө зарцуулах шаардлагатай оросын аюулгүй байдлын аюул занал, эрсдлийг бууруулах шаардлагатай. Бид үүнийг бага зардлаар ухаалаг байдлаар хангахыг хүсч байна. Энэ ашиг сонирхолыг бид тууштай, хатуу хамгаалж, зөрчил мөргөлдөөнд хүргэхгүй. Тэгш эрх, харилцан ашигтай байх, харилцан ашиг сонирхолыг харгалзан ямар ч улс оронтой түншийн харилцаа тогтооход бид ямагт бэлэн байна.  Дэлхийн тулгамдсан асуудлыг шийдэхэд олон улсын нэгдлийн гүйцэтгэх үүргийн тухайд Сергей Лавров хэлэхдээ:  Ерөнхийлөгч Д.Медведевийн сайшаасан Орос улсын гадаад бодлогын үзэл баримтлалын орчин үеийн ертөнцөд бидний тэмүүлж байгаа нэг таамналд хамтын манлайллын механизм боловсруулах шаардлагатай гэжээ. Үүний нэг нь “их найм” юм. Их наймын бүлгээс гадна одоо “их хорь” нэмэгдлээ. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тухай эс ярилаа гэхэд ШХАБ, БРИК бүгд хамтын манлайллын механизм юм. Ямар нэг байгууллага бусдыг сонсолгүй дангаараа бүх асуудлыг шийдэхийг оролдож байсан эвслийн дипломат үйл хэргээс ялгаатай сүлжээний дипломат харилцааны хөгжлийн хандлагыг болж, өрнөж байгаа бүхэнд тусгажээ. Энэ эрүүл үйл явц олон улсын харилцаанд сайнаар нөлөөлнө гэж сайд үзэж байна.  Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх Орос улсын байр суурийн тухайд Сергей Лавров хэлэхдээ, энэ асуудлыг эцэслэх хэрэгтэй, бид үүний төлөө ажиллана.  Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх журмыг зөрчихийг бид эрс эсэргүүцэж байгаа. Ираны цөмийн хөтөлбөрийг бүхэлд нь тодруулахыг бид хүсч байна. Үүний зэрэгцээ Иран энхийн зорилгоор цөмийн эрчим хүч ашиглах хууль ёсны эрхтэй болохыг бид тэмдэглэж байна. Бид Ирантай энхийн зорилгоор цөмийн эрчим хүчний хөтөлбөрийг хөгжүүлэхэд хамтран ажиллаж байна. Ираны өмнөх засгийн газар цөмийн түлшний мөчлөгийг эзэмших хөтөлбөрийг нууцаар боловсруулж байхад дэгдсэн бүх асуудлыг цэгцлэхийг бид мөн хүсч байна. МАГАТЭ-ийн урьд явуулсан болон одоо явуулж байгаа шалгалтаар тэнд хуулиар хориглосон зүйл хараахан илрээгүй байна.
Сергей Лавров “Оросын дуу хоолой” радио, Риа Новости агентлаг, “Рашиа тудэй” телевизд өгсөн ярилцлагадаа ТУХН-ийн хөгжлийн ирээдүй, Гаалийн холбоо хүчин төгөлдөх болох тухай, Ойрх Дорнодын асуудлыг зохицуулах, дэлхийн хоёрдугаар дайны үр дүнг гажуудуулахгүй байх тухай асуултанд дэлгэрэнгүй хариулав.