Дэлхийн бүх улс оронд “Оросын дуу хоолой” радиогийн нэвтрүүлгийг тоот хүлээн авагчаар сонсох боломжтой. Тоот радио нэвтрүүлгийн манлай хэмээн үздэг Ди-Ар-Эм стандартаар нэвтрүлэг дамжуулахад дууны чанар маш сайн төдийгүй дэлхийн аль ч өнцөгт хүлээн авах боломжтой. 10-р сарын 14-16-нд болсон Москвагийн олон улсын радиогийн тоот нэвтрүүлгийн симпозиумд оролцогчид үүнд итгэлтэй байна. Олон эрдэмтэн, шинжээч, зочид шууд эфирээр ОХУ-ын нутаг дэвсгэрт дохио дамжуулдаг Германд суурилуулсан дамжуулагчаас “Москвагийн дуу хоолойг” “тоот” хэлбэрээр сонсох боломжтой байсан. Ди-Ар-Эм системээр тоот радио нэвтрүүлгийг 10 гаруй жил цацаж байна. Олон улсын харилцаа холбооны Холбоо энэ стандартыг баталсны дараа радио нэвтрүүлгийн чанарыг сайжруулах сонирхолтой радио станцад үүнийг ашиглахыг зөвлөжээ. Дэлхийн тоот радио нэвтрүүлгийн нэгдсэн систем нэвтрүүлэхээр ажилладаг Ди-Ар-Эм консорциум ч байгуулав. Өнөөгийн байдлаар дэлхийн янз бүрийн орны 75 гаруй радио компани тухайлбал “Би-Би-Си”, “Германы долгион”, “Олон улсын францы радио”, мэдээж хэрэг “Оросын дуу хоолой” радио үүнд багтаж байна. Чимээ, шуугиангүй цэвэр дуу буюу тоот хэлбэрээр дуугардаг аналог радио нэвтрүүлгийг өргөнөөр ашигладаг богино, дунд, урд үелзэлийн долгион дамжуулахад Ди-Ар-Эм стандартыг ашигладаг. Энэ үелзлийн диапазоноор дэлхийн бөмбөрцгийг бараг бүхэлд нь хамрах алс зайд нэвтрүүлэх дамжуулах боломжтой. Гадаадад нэвтрүүлэг цацдаг радио Орос улсад “тоот эринийг” үндэслэлээ хэмээн “Оросын дуу хоолой” радиогийн шинжээч Рашель Ставиская ярьж байна:  “Оросын дуу хоолой” радио Орос улсад анх удаа тоот нэвтрүүлэг дамжуулсан. Бид Оросын телевиз, радиогийн сүлжээ, манай харилцаа холбооны операторуудтай хамт 1998 онд Ди-Ар-Эм консорциумд элссэн. Бид 2000 онд тоот горимоор дохио дамжуулж анх туршсан. Хуучирсан дамжуулагчийг бид шинэчилсэн юм. Эрхүүгээс Японы нутаг дэвсгэрт нэвтрүүлгээ цацаж байсан. Энэ туршилт тэр үед Японд симпозимуд сууж байсан манай ажил нэгт нөхдийг гайхшруулж, форумд оролцогчид Ди-Ар-Эм консорциумд санал нэгтэй элссэн юм. “Оросын дуу хоолой” радио дохио дамжуулах системийг байнга сайжруулж, дамжуулах төхөөргийг шинэчилж, эдгээрийг илүү орчин үеийн бүтээцээр сольж, тоо хэмжээг нь ихэсгэж байгаа гэж шинжээч ярив. Ингэснээр дохио хүрэх нутаг дэвсгэрийн талбай ихсэж, цахилгаан эрчим хүч хэмнэж, тоног төхөөрөмжийн үйлчилгээний зардлыг бууруулж байна. Бид консорциумд оролцогчдын адилаар 2004 онд Ди-Ар-Эм стандартаар тогтмол радио нэвтрүүлэг дамжуулж эхэлсэн юм. Одоо Орос улсын нутаг дэвсгэрт тоот горимоор дохио дамжуулдаг хэд хэдэн дамжуулагч байна. Москва, Калининградаас Европын орнуудад дохио дамжуулж байна. Эрхүүгээс Энэтхэгт, Комсомольск-Амураас Хятадад дамжуулж байна. ОХУ-ын нутаг дэвсгэрт тоот теле болон радио нэвтрүүлгийг хөгжүүлэх үзэл баримтлалд Ди-Ар-Эм стандартад богино, дунд, урт долгионы диапозоноор нэвтрүүлэг цацах тухай багтаасанд бид баяртай байгаа. Олон улсын нийгэмлэг радио нэвтрүүлэг цацах энэ стандартын хэдийн баталсан бөгөөд ойрын үед засгийн газар энэ стандартыг албан ёсоор батална гэдэгт бид найдаж байна. Тоот технологийг нэвтрүүлснээр “Оросын дуу хоолой” радиод ихээхэн ирээдүй нээгдэж байна гэж Рашель Стависка ярьж байна. Тоот радио чанарын хувьд компакт дискийн дуунаас ялгарахгүй. 39 хэлээр нэвтрүүлэг цацдаг “Оросын дуу хоолой” радиогийн маш сайн чанартай дуугардаг нэвтрүүлгийг дэлхийн аль ч өнцөгт, дуртай үедээ сонсох боломжтой. Үүнээс гадна “Оросын дуу хоолой” радиогийн нэвтрүүлгийг гар утаснаас сонсох боломжтой. Үүнийг сонсохын тулд гар утсандаа тусгай программ суулгахад л хангалттай. Энэ үйлчилгээ үнэ төлбөргүй бөгөөд ашиглахад ч хялбар юм. Программыг суулгасны дараа зэснээс радио нэвтрүүлэг сонсох хэлээ сонгоод гүйцээ.