Энэтхэг улс атомын шинэ цахилгаан станц барих талбайг тодорхойллоо хэмээн Энэтхэгийн Гадаад хэргийн яамнаас уламжлав. Энэтхэгийн засгийн газрын шийдвэрээр Орос улс тус улсын зүүн хэсэг буюу Баруун Бенгали мужийн Харипур талбайд атомын шинэ цахилгаан станц барина. Одоо “Атомстройэкспорт” оросын компани Энэтхэгийн цөмийн эрчим хүчний корпорацтай хамтран Тамил-Наду мужид “Куданкулам” атомын цахилгаан станц барьж байна. Америкийн компанийн төслөөр барих атомын цахилгаан станцын талбарыг мөн тодорхойлжээ. Тухайлбал Андхра-Прадеш мужийн Коввада тосгон, Гужарат мужийн Чхаямитхи-Вирди тосгонд энэ төслийг хэрэгжүүлнэ.