Японы Хоккайдо банк Японы энэ арлын компанийг Орос улсын Алс Дорнодын түншүүдтэй хамтран ажиллах шинэ төсөлд багтаахад идэвхтэй дэмжих бодолтой байна. Ийнхүү хамтран ажиллах нь их ирээдүйтэй хэмээн японы тус мужийн санхүүгийн хүрээнийхэн итгэлтэй байгаа тухай “Никкэй” сонид өнөөдөр бичжээ. Сахалин аралд нефть, хийн орд газрыг эзэмшихтэй холбоотой компани төдийгүй цаг уурын хүнд нөхцөлд аж үйлдвэрийн объект барих туршлагатай барилгын компанид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бодит боломж байна хэмээн тус сонин тэмдэглэжээ. Үүнтэй холбогдуулан Хоккайдо банк Сахалин муж болон Орос улсын Алс Дорнодын бусад дүүрэгт Японы бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих үйл явцыг сайжруулахаар төлөвлөж байна.