0Дэлхийн зах зээлд баррель нефтийн үнэ жилд анх удаа 78 доллароос давлаа. Есдүгээр сард АНУ-ын аж үйлдвэрлэлийн өсөлтийн тухай мэдээ нийтэлсний дараа түүхий эдийн үнэ өсч, хямарлын дараа америкийн эдийн засаг сэргэх хурдыг хөрөнгө оруулагчид өөдрөгөөр үнэлэх шалтаг боллоо. АНУ-ын зүүн хойд нутагт 10-р сард агаарын температур ер бусын бага байсан нь нефтийн “фьючерс” гэрээний үнэ өсөхөд нөлөөллөө. Намрын сэрүүн, өвлийн хүйтэнд хойд Америкийн олон байшин барилгыг халаахад ашигладаг мазутын хэрэглээ нэмэгдэнэ гэж хөрөнгө оруулагчид үзэж байна.