Тив хоорондын пуужин барих хэрэгсэл бүтээхээр төлөвлөсөн үед буюу 2018 онд пуужингийн довтолгооноос хамгаалах системийн өөр хувилбар байгуулах төлөвлөгөөгөө АНУ илүү сайн тодруулах хэрэгтэй гэж Орос улс үзэж байна гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров баасан гаригт мэдэгдэв. АНУ пуужингийн системээс татгалзаж, өөр систем боловсруулсан. Энэ нь эхний шатанд байршуулах гурав дахь нутаг дэвсгэрийн тухайд ямар нэг саад үүсгэхгүй ч, дараа дараагийн шатны ажиллагааг илүү тодруулах хэрэгтэй байна” гэж Орос улсын Гадаад хэргийн сайд “Оросын дуу хоолой радио”, “Риа Новости” агентлаг, “Рашиа Тудей” телевизд өгсөн ярилцлагадаа дурдав. Хэд хэдэн асуудлаар тохиролцоонд хүрсэн ч, “хэл амаа ололцоогүй” асуудал байна. Энэ тухайд Сергей Лавров хоёр зүйлийг тодруулсан юм. Түүхэнд анх удаа пуужингийн довтолгооноос хамгаалах тухай гэрээ байхгүй үед стратегийн давшилтын зэвсгийг хязгаарлах тухай гэрээ боловсруулж байгаа тул эхнийх нь стратегийн давшилтын болон батлан хамгаалах зэвсэглэлийн хоорондын харилцан хамаарал юм. Хоёр дахь зүйл нь Сергей Лавровын хэлснээр харвасан тоиолдолд цөмийн пуужингаас үл ялгагдах цөмийн бус стратегийн зэвсгийн хөтөлбөрийг АНУ-д эрчимтэй боловсруулж байна. Энэ цөмийнхөөс илүү үр нөлөөтэй зэвсэг байна гэж сайд тэмдэглэв.