Монгол улсад 10-р сард болсон монгол-оросын найрамдалын 49 дэх сарын ажил Москва-Улаанбаатар арав хоногоор өндөрлөнө. Энэ арван хоног Монгол улсын нислэлийн 370 жилийн ойд зориулах юм. Москвагаас өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид баярын арга хэмжээнд оролцохоор ирнэ. Төлөөлөгчдийг Москва хотын дарга Юрий Лужков тэргүүлж магадгүй байна. Манай тусгай сурвалжлагч Ольга Павлович саяхан Улаанбаатар хотод томилолтоор ажиллахдаа, Монгол улсын нийслэл дахь Москва хотын захиргааны төлөөлөгчийн газрын дарга Михаил Ортынскийтай уулзсан юм. Тэрээр ярихдаа, Улаанбаатар хот байгуулагдсаны 370 жилийн ой, Москва-Улаанбаатар хотын найрамдалт харилцааны 50 жилий ой тохиож байна. Энэ найрамдалт харилцааны дүнд 1 сая гаруй ам метр талбай бүхий орон сууц, 69 хүүхдийн цэцэрлэг, сургууль, эрүүл мэндийн томоохон төв, Шинжлэх ухаан, соёлын ордон, Гэрлэх ёслолын ордон, аж үйлдвэрийн арав гаруй объектыг барьж байгуулсан билээ. Өнөөгийн байдлаар хямарлыг үл харгалзан бид “Москва” бичил хорооллыг барьж байгуулсаар байна. Хорооллын барилгын эхний ээлжийг ашиглалтад өгсөн байгаа. Тэгэхлээр Монгол улсын нийслэл байгуулагдсаны 370 жилийн ойн ёслолын арга хэмжээг “Москва” бичил хороололд зохион байгуулах тухайд гайхах зүйлгүй ээ. Энд 10-р сарын 20-нд цуглаан болж, Москва хотын захиргааны медалиар монгол, оросын барилгачдыг шагнана. Баярын үндсэн өдрийн өмнө буюу 20-р сарын 29-нд “Москва-Улаанбаатар 21-р зуун” төслийн хүрээнд Улаанбаатар хотын автобус-троллейбусны үйлдвэрт Москвагаас нийлүүлсэн эд ангиар угсарсан троллейбусны эхний ээлжийг ашиглалтад өгнө. Монгол улсын нийслэл үүсгэн байгуулсан ойн өдөр Москва хотын бизнесийн байгууллага, улсын эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөгчид ирнэ. Монголын ажил нэгт нөхөдтэй уулзалт зохион байгуулж, 10-р сарын 26-нд “Москва-Улаанбаатарын хамтын ажиллагаа. Хоёр нийслэлийн салбарын хамтын ажиллагааны хэтийн төлөв” сэдэвт дугуй ширээний уулзалт болно. Оросын соёл, шинжлэх ухааны төвд 10-р сарын 28-нд Улаанбаатар хотын ойд зориулсан баярын арга хэмжээ, баярын томоохон концерт болно. Энэ боломжийг ашиглаад, монгол улсын нийслэлийг хөгжин дэвжихийг ерөөж, хотын бүх оршин суугчдад хот үүсгэн байгуулсны 370 жилийн ойн баярын мэнд хүргэе. Бүх хүнд эрүүл энх, амжилт хүсэн ерөөе. Улаанбаатар дахь Москва хотын захиргааны төлөөлөгчийн газрын дарга Михаил Ортынскийтэй хийсэн ярилцлагыг хүргэлээ.
<сонсох>