Буриадаас Монгол улсад аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн нийлүүлэхтэй холбоотой монголын болон тус бүгд найрамдах улсын компаниудын хооронд болж байгаа яриа хэлэлцээний талаар Буриадын ерөнхийлөгч Вячеслав Наговицин мэдээлэл өглөө. Улаанбаатар төмөр зам Улаан-Үдийн илчит вагоны засварын үйлдвэрээс сэлбэг хэрэгсэл импортоор авах сонирхолтой байгаа. Монголын “Техникимпорт” компани Буриадаас барилгын материал авах бодолтой багаагаа илэрхийлжээ. Монгол улсад Буриадын эдийн засаг болон соёлын өдрүүдээр болсон уулзалтын үеэр цаашдын хамтын ажиллагааны ирээдүй, хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллах талаар тохиролцсон юм. Орос, Монгол улс боловсон хүчин бэлтгэх, соёл, боловсрол, хүн амын нийгмийн хамгааллын асуудлаар үргэлжлүүлэн хамтран ажиллана.