Мужийн захирагч Дмитрий Мезенцев, бүс нутгийн захиргаа, залуучуудын бодлого, биеийн тамир, спортын яам өнөөдөр “Байгаль орчмын залуучууд-Халх голын баатаруудад” олон улсын гурав дахь экспидицид оролцогчдод талархалын захидал гардуулав. Тухайлбал “Эрхүү” радиогийн төлөөлөгчид шагнуулжээ. Аялагчдыг 3 долоо хоногийн турш дагалдсан “Вести-Эрхүү” хөтөлбөрийн зургийн хэсгийнхэнд аялалыг зохион байгуулагчид талархалын бичиг гардуулав. Экспидиц 8-р сарын 10-аас эрхүү хотоос гарч дараа нь Слюдянка, Байкальск, Улаан-Үд, Хяхт, Улаанбатар хот, монголын тал нутгаар аялсан юм. Тэд “КамАз” машинаар 5 мянган км зам туулсан байна. Тэд замдаа баярын концерт тоглож, спортын уралдаан зохион байгуулж, Монголын ахмад дайчин, цэргийн албан хаагчидтай уулзжээ. Энэ жил Халх голд зөвлөлт-монголын цэргийн байгуулсан ялалтын 70 жилийн ойд зориулан энэ экспидицийг зохион байгуулсан юм.