ШХАБ-ын Бүс нутгийн терроризмын эсрэг тэмцэх байгууллагын хурлын гол сэдэв терроризм, салан тусгаарлах үзэл, хэт даврах үзлийн эсрэг тэмэх нэмэлт мехнизм боловсруулах тухай байна. Энэ хурал өнөөдөр Ташкент хотод болж байна. Гишүүн орны холбогдох байгууллагуудын хооронд мэдээлэл-теле харилцаа холбооны системийг хамгаалах асуудлыг хэлэлцэнэ. Үүний зэрэгцээ уулзалтад оролцогчид 2011 онд Казахстанд Азийн өвлийн наадам, Шанхай хотод “ЭКСПО-2010” дэлхийн үзэсгэлэн зохион байгуулах, 2010 оны Азийн наадмын аюулгүй байдлыг хангахад Хятадад дэмжлэг үзүүлэх арга хэмжээ боловсруулна.