Дэлхийн хамтын нийгэмлэгийн дэлхийн дулааралтын эсрэг тэмцэлд Япон улс гол үүрэг гүйцэтгэхийг эрмэлзэж байна гэж ерөннхий сайд Юкио Хатояма мэдэгдэв. Тэрээр Токио хотноо “Дэлхийн хүрээлэн буй орчныг хамгаалах алхам” төрийн бус байгууллагын зохион байгуулсан олон улсын бага хуралд үг хэлсэн юм. Урьд НҮБ-ын дээд хэмжээний уулзалтаар Япон улс хүлэмжийн хийг 25 хувиар бууруулах дунд хугацааны хөтөлбөр санал болгосон. Японы шинжлэх ухаан, технологийн хязгааргүй боломжийг харгалзавал үүнийг хэрэгжүүлэх боломжтой гэдэгт тэр итгэлтэй байна. Японы “Дэлхийн хүрээлэн буй орчныг хамгаалах алхам” экологийн төрийн бус байгууллага 1991 онд байгуулагдсан бөгөөд дэлхийн хамгийн нэр хүндтэй экологийн байгууллагын нэг юм. Тус байгууллага хүрээлэн буй орчныг хамгаалахад чиглэсэн нэр хүндтэй эрдэмтэн, эдийн засагч, улс төрчийн оролцоотой семинар, бага хурал зохион байгуулна. 1999 онд тус байгууллагад хүрээлэн буй орчны талаарх НҮБ-ын хөтөлбөрийн шагнал гардуулсан.