Орос улс латин Америктай харилцаагаа бэхжүүлэх нь ирээдүйтэй хэмээн ОХУ-ын Аюулгүйн Зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев Чилид айлчлах үеэрээ пүрэв гаригт мэдэгдэв. Тэрээр өнөөдөр Сантьяго хотоос Боливийн Кочабамба хотод ирж, тусгайлан уригдсан төлөөлөгийн хувиар Америкийн ард түмний Боливарын эвслийн орнуудын дээд хэмжээний уулзалтад оролцоно. Одоо дэлхий ертөнц олон туйл тийш хөдөлж байна. Үүний нэг туйл нь латин Америк байна гэж Патрушев тэмдэглэв. Тэрээр Кочабамбе хотод олон талын уулзалтад оролцож, хоёр талын хэд хэдэн яриа хэлэлцээ хийнэ. Одоо латин Америкийг “АНУ-ын аж ахуйн хэсэг” хэмээн нэрлэх ёсгүй гэж Орос улсын Аюулгүйн Зөвлөлийн тэргүүн тэмдэглэв. Түүний үзэж байгаагаар тус бүс нутгийн орнууд АНУ-ын оролцоогүй бие даасан бүс нутаг юм.