Орос улсад “гахайн” томуугаар өвдсөн хүмүүсийн тоо 4 хоногт бараг 100 хүнээр нэмэгдлээ. Одоо өвчтэй хүмүүсийн тоо 807 болжээ. Улсын Ариун цэврийн ерөнхий эмч Геннадий Онищенко энэ тухай уламжлав. Түүний хэлснээр Киров мужийн сургуулийн дотуур байранд хөл хорисон хэвээр байгаа тухай тэр хэлэв. Тус сургуулийн 27 сурагч А/H1N1 томуу туссан байж болзошгүй байгаа юм. Москва орчмын Люберцы хотын хүүхэд хүмүүжүүлэх байранд мөн томуу туссан тохиолдол бүртгэгджээ. Нийслэлийн амны хөндийн их сургуулийн 3 оюутан мөн гахайн томуугаар өвдсөн байна.