Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Хамтын Аюулгүй Байдлын тухай Гэрээний Байгууллагын /ХАБГБ/ орнуудын бусад удирдагчидтай хамт өнөөдөр Казахстаны өмнөд хэсэгт болж байгаа “Хамтын ажиллагаа-2009” ХАБГБ-ыг шуурхай хариулах хүчний цэргийн өргөн хүрээтэй сургалтын шувтаргыг ажиглаж байна. Тэрээр өчигдөр энэ бүгд найрамдах улсад иржээ. Матыбулак цэргийн сургуулилтын талбарт болсон сургуулилтад 7 мянга орчим цэргийн албан хаагч, 300 танк, явган цэргийн байлдааны машин, нисэх онгоц оролцжээ. Тус байгууллагын 2-р сарын 4-нд болсон дээд хэмжээний уулзалтаар хамтын хүчин байгуулахаар шийдсэн юм. Энэ сургуулилт Орос, Казахстан, Белорус, Киргиз, Тажикистан, Армени, Узбекистан зэрэг улс багтдаг гэрээний байгууллагын нутаг дэвсгэрт өргөн хүрээтэй хямарал, зөрчлийг даван туулах зориулалттай юм.