“Оросын дуу хоолой” радио компани  радио нэвтрүүлгийг гар утсаар дамжуулах төсөл хэрэгжүүлж байна. Үүрэн телефон утасны холбоо чанартай сайн баридаг дэлхийн аль ч өнцгөөс радио нэвтрүүлгийг гар утсаарс сонсох боломжтой гэж радио компанийн дарга Андрей Быстрицкий мэдэгдэв. Энэ нь оросын гадаадад нэвтрүүлэг цацдаг радио утасгүй технологийн хөгжлийг харгалзан эрэлт хэрэгцээтэй бүхий л хэлбэрээр сонсогчдод мэдээ, материал хүргэх чадалтай болохыг гэрчилж байна. Шинэ төсөл юуны түрүүнд теле харилцаа холбоо дээд зэргээр хөгжсөн, Орос улс болон дэлхий дахинд болж байгаа үйл явдлын талаарх мэдээллийг шуурхай хүлээж авах сонирхолтой орны оршин суугчдад чиглэжээ. “Оросын дуу хоолой” радиогийн нэвтрүүлгийг 17 хэлээр Windows Mobile платформ дахь смартфон эзэмшигч сонсох боломжтой. Гар утастай хүмүүс манай компанийн вэб хуудаст байрлуулсан программыг утсандаа татаж, суулгаад манай нэвтрүүлгийг сонсох боломжтой. Энэ үйлчилгээг үнэ төлбөргүй. “Оросын дуу хоолой” радио 1929 онд байгуулагдсан юм. Тус радио өдөр бүр тоот нэвтрүүлгийн тусламжтайгаар, янз бүрийн диапазон дамжуулагчийн тусламжтайгаар дэлхийн 53 оронд 39 хэлээр 500 гаруй нэвтрүүлэг дамжуулж байна.