Орос улсаас НАТО-д суугаа байнгын төлөөлөгч Дмитрий Рогозин Гүрж болон Өмнөд Осетийн зөрчлөөс сургамж авахыг өрнөдийн орнуудад уриалав. Тэрээр Брюссельд Евро Атлантын түншлэлийн Зөвлөлийн хуралдаанд хэлсэн үгэндээ, өнгөрсөн оны 8-р сард Кавказд болсон үйл явдлыг мөрдөн шалгах Европын Холбооны илтгэлийг 11-р сарын 11-нд сонсохыг санал болгов. НАТО-ийн өмнөх удирдлага илтгэл хараахан хэвлэгдээгүй байна гэсэн шалтгаанаар тэр үйл явдлын талаар бодитой дүгнэл хийхээс нэг бус удаа татгалзсан юм. Баримт бичиг бий болоход эвслийн удирдлага ийм баримт бичиг байхгүй мэт дүр эсгэж байсан. Халдан түрэмгийлэгчийг улс төрийн нэн хатуу арга хэмжээгээр шийтгэх ёстой гэж Рогозин хэллээ. Европын Холбооны илтгэлд өнгөрсөн оны 8-р сарын 7-8-нд шилжих шөнө Кавказд Гүрж дайн дэгдээсэн гэх нэг санаатай дүгнэлт хийжээ.