Орос улс нутаг нэгтнүүдээ хамгаалах, гадаадад “оросын ертөнцийг” төвлөрүүлэх нь тэргүүн зэргийн зорилт хэмээн үзэж байгаа тухай Гадаад хэргийн дэд сайд Григорий Карасин мэдэгдэв. Тэрээр Төв Азийн орнуудад үндэстний цөөнхийг төлөөлөх оросын нутаг нэгтнүүдийн бүс нутгийн бага хурлыг Душанбед нээсэн юм. Орос хэл, уран зохиолыг хадгалж, сурталчилан ухуулах ажлыг зохицуулах, орос хэлээр гардаг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг дэмжих, орос үндэстний цөөнхийн эрхийг хамгаалах нь тэргүүн зэргийн зорилт хэмээн тэр нэрлэлээ. Москва цаашид ч нутаг нэгтнүүддээ улсын янз бүрийн хөтөлбөрөөр тусална гэж дипломат тэмдэглэв. Душанбе хотноо Казахстан, Киргиз, Туркмен, Тажикистан, Узбекистан зэрэг улсад оршин суугаа оросын үндэстний цөөнх, мөн үнэн алдартны шашны төлөөлөгчид цуглажээ. Одоо Төв Азийн орнуудад 7 сая орчим орос үндэстэн оршин сууж байна.