0Орос улсын ерөнхий сайд В.Путин Бээжинд ШХАБ-ын засгийн газрын тэргүүн нарын хуралдаанд хэлсэн үгэндээ эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх яриа хэлэлцээг хөгжүүлэх байнгын талбар буюу Эрчим хүчний клуб байгуулах оросын саналыг дахин санууллаа. Энэ форум энэ сэдвээр санал солилцох албан бус талбар болно. Хэтдээ энэ бүхэн дэлхийн эрчим хүчний тогтвортой байдалд нөлөөлнө. Эрчим хүчний нөөц нь эрчимтэй өсч байгаа, мөн хурдтай хөгжиж байгаа Хятад улс ШХАБ-д багтдаг. Эрчим хүчний нөөцөөр арвин Орос улс Хятад улсын найдвартай түнш юм. Москва, Бээжин ийм тохиролцоонд хүрсэн нь тохиолдлын хэрэг бишээ. Үндэсний эрчим хүчний хүрээлэнгийн захирал Сергей Правосудов ярьж байна.  Орос улс энэ улсад хий нилүүлдэг томоохон нийлүүлэгч болно. Үүнээс гадна Роснефть компани Хятадын нутаг дэвсгэрт нефть боловсруулах томоохон үйлдвэр барих мэдээлэл батлагдлаа. Нефть төдийгүй нефть бүтээгдэхүүн борлуулахаас гадна шатахуун түгээх станцын өөрийнх нь сүлжээ хөгжиж байна. Газпром компани хилийн чанадад хийг бөөнөөр худалдаад зогсохгүй бүтээгдэхүүний маркетингт оролцож, эцсийн хэрэглэгчид худалдах бодолтой байна. Үүнээс гадна Хятад улсад зөвхөн хий нийлүүлэхээс гадна үүний бүтээгдэхүүнийг дээд зэргээр дахин боловсруулахын тулд Орос, Хятад улс хий дахин боловсруулах, хийн химийн хүчин чадалтай барилгыг Орос улсын нутаг дэвсгэрт барих хамтарсан төслийн талаар тохиролцохоор төлөвлөж байна. Хоёр талд энэ их ашигтай. Тиймээс энэ сэдэв их чухал бас хэрэгтэй юм.  ШХАБ-ын дэргэд Эрчим хүчний клуб байгуулах боломжийг авч үзэхэд Казахстан, Узбекистаны бололцоог харгалзах шаардлагатай гэж шинжээчид тэмдэглэж байна. Эдгээр улс нүүрс ус төрөгчийн нөөцийн үйлдвэрлэлийн асар их боломжтой юм. Казахстан одоо Хятад улсад нефть нийлүүлж байгаа нь нууц биш билээ. Ойрын үед хий экспортолж эхэлж байгаа тухай яриа өрнөж байна. Эрчим хүчний клуб байгуулснаар ШХАБ-ын АНУ болон Европын Холбоотой тогтоосон харилцаа хүндэрч магадгүй хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Орос улс болон Каспийн тэнгисийн сав газрын нөөцийг юуны түрүүнд Европт нийлүүлэх ёстой бөгөөд Хятад улс эрчим хүчний нөөцийг үлдсэн зарчмаар импортоор авах ёстой гэж тэнд үздэг. Өрнөдөд нефть, хий нийлүүлэхэд ямар ч саадгүй хэмээн Москва нэг бус удаа тэмдэглэсэн юм. Орос улс олон жилийн турш Европын эрчим хүчний нөөцийн гол экспортлогч байсан бөгөөд цаашид ч харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжих бодолтой байна. Бээжинтэй худалдаагаа хөгжүүлэх нь Москвагийн гадаад эдийн засгийн үйл ажиллагааны үүнээс дутахгүй чухал чиглэл юм. ШХАБ-ын Эрчим хүчний клуб байгуулснаар үүнийг шинэ түвшинд гаргана.