Хамтын Аюулгүй Байдлын тухай Гэрээний Байгууллага /ХАБГБ/ Төв Азид болзошгүй халдлагыг таслан зогсоох цэргийн томоохон бүлэглэл байгуулна. ХАБГБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Николай Бордюжа “Казахстан сегодня” мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагадаа энэ тухай мэдэгдэв. Одоо тус байгууллагын Шуурхай Хариулах Хамтын Хүчин /ШХХХ/, Түргэн Байрших Хамтын Хүчин /ТБХХ/ цэргийн шинжтэй орон нутгийн мөргөлдөөнийг зохицуулна. ХАБГБ-ын орнуудын тусгаар тогтнолыг хамгаалах байлдааны томоохон ажиллагаанд оролцоход цэргийн томоохон бүлэглэл хэрэгтэй гэж Николай Бордюжи хэллээ. Тус байгууллагын гишүүн орнуудын нутаг дэвсгэрт ямар нэг цэргийн мөргөлдөөн гарна хэмээн таамаглаагүй ч, тус байгууллагын гишүүн Тажикистан, Узбекистан улстай хиллэдэг Афганистаны байдал аюултай байна хэмээн тэр үзэж байна. Армени, Белорус, Казахстан, Киргиз, Орос улс ХАБГБ-ын гишүүн улс юм.