Брюсселийн Чөлөөт их сургуулийн эрдэмтэн-эмч нарын ажлын хэсгийн бүтээсэн вэб хуудаст хүссэн хүн бүр орж, товчхон тест бөглөн А/Н1N1 шинэ томуу туссан эсэхээ шалгах боломжтой. (huis.vub.ac.be/grieptest) вэб хуудаст орсон хүн халуунтай, ханиалгаж байгаа, хоолой хүндүүрлэж байгаа эсэх 9 асуултанд “тийм” эсвэл “үгүй” хэмээн хариулах юм. Вэб хуудас ажиллаж эхэлсэн эхний өдрөөс хэрэглэгчийн ачааллаас түр хаагдсан байна. Шинэ вирус өргөн хүрээнд тархасан тохиолдолд эмнэлгийн байгууллагад олон өвчтөн ирэхээс сэргийлэхэд төсөл чиглэжээ. Бельгид сүүлийн долоо хоногт 4 мянга гаруй хүн томуугаар халдварлаж, өвчтэй хүмүүсийн тоо бараг 13 мянга болжээ.