Хятадын баруун хойд нутгийн Шиньжаан Уйгурын төв Урумчи хотод 7-р сард цус урсгасан эмх замбараагүй байдал дэгдээсэн хэрэгт 6 хүнийг буруутган цаазаар авах ял оноолоо. Гурван хүнд бүх насаар шоронд хорих ял оноожээ. Нийт 12 хүнд ялын дээд хэмжээ оноогоод байна. Албан ёсны мэдээгээр уйгур болон хятадын үндэстэн хоорондын мөргөлдөөний уршгаар 200 хүн үрэгдсэн юм. Энэ үеэр олон арван амтомашин, хэд хэдэн дэлгүүр, албан байрыг шатаасан байна.