Оросын фондын зах зээл өсөлтийн хэмжээгээр дэлхийн томоохон фондын биржүүдээс сүүлийн өдөр тэргүүлж байна. Америкийн “Морган Стэнли” банк оросын металл үйлдвэрлэгчдийн ашигт байдлын үнэлгээг дээшлүүлжээ. Үүний зэрэгцээ “Жей Пи Морган” өөр нэг банк оросын үнэт цаас худалдан авахыг зөвлөсөн байна. Энэ хүчин зүйлийн улмаас Оросын байгууллага аж ахуйн нэгжийн үнэт цаасны эрэлт нэмэгджээ. Нефтийн үнэ өссөн нь оросын үнэт цаасны үнэ өсөхөд мөн нөлөөллөө. Тухайлбал баррель нефтийн үнэ 75 доллароос давсан байна. Сүүлийн 60 жилд тохиосон дэлхийн санхүүгийн хямарлын хамгийн хүнд цохилтоос оросын өнөөгийн удирдлага үндэсний эдийн засгаа хамгаалж чадлаа гэж Британийн “Барклиз” банкны төлөөлөгч үзэж байна.