Оросын “Прогресс” хөлөг олон улсын сансрын станцын чиглэлд Казахстаны Байконурын сансрын буудлаас өнөөдөр хөөрлөө. Орчин үеийн тоот системээр тоноглосон, шинэчилсэн ачааны хөлөг эрдэм шинжилгээний тоног төхөөрөмж, түлш олон улсын сансрын станцын багийнханд, ус, хүнсний бүтээгдэхүүн зэрэг бараг 2,5 тонн ачаа хүргэнэ. Одоо олон улсын сансрын станцад оросын сансрын нисэгч Роман Романенко, Максим Сураев, америкийн сансрын нисэгч Николь Стот, Жеффри Уильямс, бельгийн сансрын нисэгч Франк де Винн, канадын сансрын нисэгч Роберт Тирск нар ажиллаж байна. Сансрын нисэгчдийн ар гэрийнхний шууданг авч яваа “Прогресс” хөлөг 10-р сарын 18-нд олон улсын сансрын станцад залгагдана.