Буриадын ерөнхийлөгч Вячеслав Наговицын тус бүгд найрамдах улсын төлөөлөгчид Монгол улсад айлчилсан үр дүнгийн талаарх хэвлэлийн бага хурал дээр Улаан-Үд болон Улаанбаатар хотын хооронд шууд нислэг үйлдэх талаар Монгол Улстай тохиролцсон хэмээн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэнд мэдэгдлээ. Түүний хэлснээр 2010 оны 4-р сард орос, монгол улсын хооронд нислэг үйлдэх эрх авсан монголын нисэх компани “Улаанбаатар-Улаан-Үд” чиглэлд тогтмол нислэг үйлдэнэ. Ачаа, зорчигчийн урсгал тодорхой болох хүртэл Буриад эхний шатанд тус компанид дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна.